УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд салбарын сайдуудаас асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Эрчим хүчний яамны авлигажсан түшмэлүүд төрийн өмчийн компаниудыг тонон дээрэмддэг “нөхөд”-ийг дотоод аудитын газраараа шалгуулж сольж байж үнийн өөрчлөлтийг хийгээрэй гэж зөвлөсөн ч харамсалтай нь тэгж чадсангүй. Өнөөдөр эрчим хүчний салбарт дэндүү их луйвар байгаа.Жишээ нь УБЦТС компанийн баруун бүсийн захирал болгоод өгөөч 300 сая төгрөг өгье гээд явж байна. Төрийн өмчит компанид тоног төхөөрөмж шахдаг бүхэл бүтэн сүлжээ бий болчихсон. 1 тэрбум төгрөгийн бараа өндөр үнэтэйгээр шахчхаад дотроос нь 200 сая төгрөгийн бараа хулгайлчхаад хулгайлсан бараагаа эргээд шахаж байна. Энэ бүхнээсээ салаагүй цагт эрчим хүчний үнэ буухгүй. Авлигажсан түшмэлүүдийн хулгайгаас болж өссөн цахилгааны үнэ өнөөдөр ард түмнийг туйлдуулж байна
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
Б.Пүрэвдорж гишүүнээ янз бүрийн хардлага байхыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ хардаж байвал тодорхой хардмаар байна. Эрчим хүчний үнийн нэмэгдлээс 560 гаруй тэрбум төгрөг төвлөрч байгаа. Энэ төсвийг хэрхэн зарцуулж буйг бид удахгүй иргэдэд тодорхой тайлагнана
2025-03-28 08:34:13
Пүрэвдорж гишүүн чухам үнэнийг хэлж байна
2025-03-28 08:32:33
Пүрэвдорж гишүүн үнэн л ярьж байна.
2025-03-28 08:09:04
Энэ сайдаа солихгүй бол улам авилгалд нэрвэгдэнэ Сайд нь өөрөө Нэг номерийн авилгач