БНСУ-ын зүүн өмнөд бүсэд гарсан хээрийн түймрийг унтраах ажилд туслах зорилгоор BTS хамтлагийн гишүүн Жонгүг нэг тэрбум вон буюу 680 мянган доллар хандивласан байна. Түймэр гарснаас хойш урлаг соёлын алдартнууд мөнгө хандивлаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хамгийн өндөр хандивыг тэрээр өгөөд байгаа аж.
Жонгүгийн хандивласан 500 сая воныг ой хээрийн түймрийн улмаас орон гэргүй болсон иргэдэд яаралтай тусламжийн хэрэгслээр хангахад зарцуулна. Үлдсэн 500 сая воныг гал түймэртэй тэмцэхээр ажиллаж буй гал сөнөөгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулахад зарцуулна гэж мэдэгдлээ.
Өмнө нь BTS хамтлагийн гишүүд болох J-Hope, SUGA, RM нар тус бүр 100 сая вон буюу J-Hope болон RM нар Солонгосын гамшгаас хамгаалах итгэлийн нийгэмлэгт, SUGA Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгт хандивлажээ.
2023 онд Жонгүг бага орлоготой өрхийн хүүхдүүдийг эмчлэх зорилгоор Сөүлийн үндэсний их сургуулийн хүүхдийн эмнэлэгт 1 тэрбум вон хандивлаж байжээ.