horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг хориглолоо

post-img

Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс маш өндөр, өндөр эрсдэлтэй байгааг Цаг, уур орчны шинжилгээний газар мэдээлж байна.
Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн засаг дарга “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамж гаргалаа. Нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялах, зугаалах, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 3 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хориглолоо.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний 32 түймэр гараад байна.

0/1000