Ховд аймагт 716 дурсгалт газрын 7377 дурсгал, хөшөө, хиргисүүр, хүн чулуу бүртгэлтэй байна. Улс, аймагт бүртгэлтэй 27 түүхийн дурсгалт газрыг иргэдтэй гэрээ байгуулан хамгаалуулдаг аж. Ингэхдээ 1 хүнд сард 30 мянган төгрөгийн урамшуулал өгдөг юм байна.
Тус аймгийн ИТХ түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалуулах журмыг шинэчлэн баталлаа. Уг журмаар түүх, соёлын дурсгалын гэрээт хамгаалагчид олгох урамшууллын мөнгийг нэмэв. Энэ жил 15 хүнтэй гэрээ байгуулан, сард 100 мянга, улиралд 300 мянган төгрөг олгохоор болжээ.