horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Эмч нар баяраа тэмдэглэхгүй

post-img

Дэлхийн эмч нарын өдөр өчигдөр тохиож байна. Энэ өдрийг анх АНУ-д 1933 оны гуравдугаар сарын 30-нд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Жеоржиа мужийн Виндер хэмээх жижигхэн хотод доктор Крауфорд Лонг гэх эмч анх удаа анагаах ухаанд мэдээгүйжүүлэлтийг амжилттай ашигласан нь энэхүү өдрийн үүсэл болжээ. Харин 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжсөн юм байна.

Манай улсад эмч нарын баярын өдрийг угтан “Алтан чагнуур” ёслолын ажиллагаа болон “Алтан гарт эмч-Шилдэг залуу” шалгаруулах ёслолыг жил зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Тэгвэл Засгийн газраас “Дэлхийн эмч нарын өдөр”, “Олон улсын сувилагч нарын өдөр”, “Олон улсын эх баригчдын өдөр”-ийг баяр ёслолын байдалтайгаар тэмдэглэхийг хориглосон шийдвэрийг гаргажээ. Харин дараах чиглэлээр зохион байгуулахыг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нар үүрэг болгосон байна. Тухайлбал эмч, эмнэлгийн мэргэжилтэн, тэдний гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эмч эмнэлгийн мэргэжилтний ажлын онцлог, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хүндэтгэл үзүүлэхийг жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулах, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, тэднийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, дэлхийн эмч нарын өдөр, Олон улсын сувилагч нарын өдөр, Олон улсын эрх баригчдын өдрийг аливаа хэлбэрээр баяр ёслолын шинжтэй тэмдэглэх, нийтээр архи, согтууруулах ундаа хэрэглэх, албан зугаалга зохион байгуулахыг хориглоно хэмээн үүрэгджээ .

0/1000