Сүүлийн үед талийгаач жүжигчин Ким Сэ Ронтой холбоотой олон маргаанд нэр холбогдсон Жүжигчин Ким Сү Хён эцэст нь өөрийн биеэр мэдэгдэл хийхээр болжээ. Түүний агентлагийн мэдээлснээр Ким Сү Хён 3 дугаар сарын 31-ний 16:30 цагт Сөүл хотын Сангам-донг дахь Стэнфорд зочид буудалд хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ.
Ким Сү Хён болон түүний хууль ёсны төлөөлөгч, “LK Partners” компанийн өмгөөлөгч Ким Жонг Бок нар энэхүү хэвлэлийн хуралд оролцох юм байна.
“Gold medalist” агентлаг “Юуны өмнө сүүлийн үед болсон үйл явдлаас болж түгшүүр төрүүлсэнд чин сэтгэлээсээ хүлцэл өчье. Бид энэ хурлыг шууд мэдэгдэл хийхээр зохион байгуулсан” гэж мэдэгдлээ. Энэ нь уг хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт авах хэсэг байхгүй гэж ойлгогдохоор байна.