УИХ-ын нэгдсэн чуулганаар хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж буй. Энэ асуудлаар бид УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцийн байр суурийг сонслоо
Г.Лувсанжамц: Төлөвлөгөө гэдэг бол төсөв зохиоход шаардлагатай маш чухал бичиг баримт. Манай улс ерөөсөө төлөвлөгөөнд суурилсан төсөвлөлт гэдгийг хэрэгжүүлж чадахгүй байна. Эсрэгээрээ төсвөө дагаж төлөвлөгөө нь ордог ирдэг болчихсон.Энэ бол институцийн хувьд маш том асуудал. Зөв төлөвлөж, зөв үр дүнг зөв шалгуур үзүүлэлтээр үнэлдэг байх ёстой. Би ийм л байр суурь илэрхийлж байгаа юм. Засгийн газар,Үндэсний аудитын тамгын газар, УИХ-ын тамгын газар өөрсдийнхөө үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлээд байна. Энэ гурван байгууллага үр дүнд суурилсан хяналтаа хийж чадахгүй байгаа нь хамгийн том асуудал болчхоод байна. Бид нар чинь бодлогын хэрэгжилт ярих ёстой болохоос биш хийж байгаа ажлынхаа хэрэгжилтийг ярьж болохгүй шүү дээ. Бодлогын хэрэгжилт бол үр дүн юм. Иргэдийн орлого дээшилж байна уу,амьжиргаа сайжирч байна уу, утаа буурч байгаа эсэх үр дүнгээ ярих ёстойгоос биш байшин барьчихлаа үр дүн 100 хувь биелэлттэй гээд яриад байж болохгүй