horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ гаргуулах гээд хэрэгт холбогджээ

post-img

Баянхонгор аймгийн нийтийн албан тушаалтан С.Х байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах, өөртөө давуу байдал бий болгох үүднээс худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй, гэрчилгээ гаргуулан авчээ. Тэр уг гэрчилгээг гаргуулахдаа бусдад хахууль өгсөн аж.

Түүний эл хэргийг АТГ шалгаж дусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. Улсын яллагч уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

0/1000