Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч Я.Г архи, согтууруулах ундаа тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр “Алтанбулаг” чөлөөт бүсээс гаргаж, С.Э, Б.Б нарт давуу байдал бий болгосон хэрэгт холбогдлоо. Түүнд холбогдох уг хэргийг АТГ Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дугаар зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, дуусжээ. Нийслэлийн Прокурорын газар уг хэргийг хянаад, Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Сэлэнгийн гаалийн байцаагчид холбогдох хэргийг шалгаж дуусжээ
- 2025/03/31
- •
- 36 цаг 56 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай