horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг төсвөөс татаас авдаггүй болгоно

post-img

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жил бүр 600 мянга орчим жуулчин ирдэг. Аяллын 3 маршруттай. Жуулчны 240 гаруй бааз үйл ажиллагаа явуулж байна. Тус хамгаалалтын захиргаа 24 ажилтантай.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Тусгай хамгаалалттай газрын дарга Д.Батцогт нар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанд ажиллаж, хашааны стандарт, жорлонгийн шийдэл, хог хаягдлын менежмент, цахим хяналт, байгаль хамгаалагчдын ажиллах орчин, нөхцөл зэрэг олон асуудлыг ярилцлаа.

Түүнчлэн модон хашааг халж, олон улсын стандартад нийцсэн, байгальд ээлтэй хашаажуулалтыг хийх, амралтын газруудын нүхэн жорлонг орчин үеийн био технологийн шийдэл бүхий үнэргүй, эко шийдлээр солих, цахим пост ашиглан автомашины улсын дугаараар бүртгэл хийх цахим систем нэвтрүүлж оочер, дараалалыг багасгах зэрэг санал, шийдлүүдийн талаар санал солилцов.

Байгаль хамгаалалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд камерын хяналтын системийг өргөтгөх, хог хаягдлыг ангилан ялгах сэткэн уут олгох, байгаль хамгаалагчдыг орчин үеийн байр, техник хэрэгслээр хангах, сургалт, урамшуулалд хамруулах, жуулчдын ачаалалтай бүсүүдэд эко тэмдэглэгээ бүхий амралтын цэг, майхантай аялал буюу отоглох цэгийг олноор бий болгон хөгжүүлэх, алхалтын маршрут гаргах зэрэг чиглэлээр тодорхой үүрэг өглөө.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, Газрын хууль бус олголт, интернетээр газар арилжаалах зэрэг зөрчлийг таслан зогсоох, орон нутгийн захиргаатай хамтран ажиллах шаардлагатайг анхааруулж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг олон улсын жишигт нийцэхүйц байгальд сөрөг нөлөөгүй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар улсын төсвөөс татаас авалгүй өөрөө өөрийгөө санхүүжүүлэх алхмуудыг үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эхлүүлэх нь зүйтэйг онцоллоо.

0/1000