Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “УТ” ХХК-ийн удирдах албан тушаалтан А.Э-г их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдуулан АТГ шалгаж дуусжээ. Түүнд улсын яллагч Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хэргийг нь шилжүүллээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
- 2025/03/31
- •
- 36 цаг 42 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай