horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

П.Сайнзориг: Яамд уруу утас цохидог юу ч хийдэггүй баахан дарга нар бий болсон байна

post-img

УИХ-ын нэр бүхий гурван гишүүн төрийн өмчит компаниудад хуулиас гадуур орлогч захирлын статустай бүтээмжийн менежер томилж байгаа асуудлаар Монгол улсад Ерөнхий сайдад асуулга тавьж байгаагаа мэдэгдлээ. Асуулгын гол агуулга нь Засгийн газрын гишүүн, яам, агентлагийн чиг үүрэгтэй давхардсан зөвлөл, төв, хороо, комисс зэрэг нэршилтэй олон давхардсан албан тушаалтнуудыг цэгцлэх асуудлыг тусгажээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, “Бүтээмж өндөртэй, цомхон, мерит зарчмын дагуу төрийн албыг явуулна гэж бид ард түмэндээ амласан. МАН,  ХҮН АН хамтдаа эрх барьж байгаа. Харин хамтрал нэрээр албан тушаалд томилж бялуу хувааж хууль зөрчин  бүтэц бий болгоод байгаа юм биш биз дээ.Төрийн байгууллагын чиг үүргийг хуулиар тогтоодог. Гэтэл засгийн газрын сайд бүрийн доор маш өндөр цалинтай юу ч хийдэггүй яамд уруу утас цохидог баахан дарга нар бий болсон байна. Хүний хийсэн ажлуудыг сайд дарга нар луу барьж гүйдэг. Улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд ч томилогдсон байна. Энэ нь төрийн хэмнэлтийн хуульд нийцэж байна уу гэдгийг Ерөнхий сайдаас асууж байна” гэв.

0/1000