Нийслэлийн … дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.О, нягтлан бодогч Ц.Б нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаад, Сүхбаатар дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэд нэгэн компанитай бохир ус соруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, цэцэрлэгийнхээ бохирыг соруулуулж байжээ. Ингэхдээ бохир ус сорсон тоо, хэмжээг нэмж бичин, улсын төсвөөс 15.7 сая төгрөгийн илүү төлбөр гаргуулан авч, хувьдаа завшсан хэрэгт холбогдсон байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Цэцэрлэгийн эрхлэгч, ня-бо нар улсын төсвөөс 15.7 сая төгрөг завшжээ
- 2025/03/31
- •
- 36 цаг 39 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай