horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

post-img

ОУЭШ-ийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтуудад зааснаар Танхимын Ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхийн саналаар сонгодог бөгөөд танхимийн шүүгчид санал нэгтэйгээр Монгол улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгосон байна.

Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь ОУЭШ-ийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд, 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2025-2026 онд тус танхимын Ерөнхийлөгчөөр ажиллах болжээ.

Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн Давж заалдах шатны танхим нь 5 шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрдсэн дээд шатны танхим юм

0/1000