horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр монгол хүн сонгогдлоо

post-img

Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогдлоо. ОУЭШ-ийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтад зааснаар танхимын ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхын саналаар сонгодог. Тус танхимын шүүгчид санал нэгтэйгээр Монгол Улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгосон байна.

Шүүгч Д.Эрдэнбалсүрэн ОУЭШ-ийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөж, хамгийн олон санал авч, эхний тойрогт сонгогдлоо. Тэр 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа бол 2025-2026 онд тус шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байна.

0/1000