horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр: Төрийн өмчит компаниудыг сэгсэрье л дээ, юу гарах нь уу

post-img

Хэмнэлтийн горим баримтална гэж амласан Засгийн газар хууль зөрчиж 400 шинэ дарга нарыг томилж байгаа тухай мэдээлэл гараад байна. Бүтээмжийн менежер нэртэй уг томилгоогоор засгийг хамтран байгуулсан 3 намынхандаа бялуу хүртээх ажиллагаагаа явуулж байна уу гэсэн хардлагыг үүсгээд байгаа юм. Тэгвэл Тэргүүн шадар сайд Л.Гантөмөрөөс энэ талаар тодрууллаа.

Хэмнэлтийн бодлого барихаа амлаж байсан засгийн газар 400 бэлгийн албан тушаалд хүн томилсон тухай мэдээлэл байна. Ямар учиртай томилгоо вэ?

-Төрийн өмчит компаниудаа хянахгүй бол тэнд хулгай зэлгий хэтэрсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Эдгээр компаниудын бүтээмжийг сайжруулах эсвэл татан буулгах шаардлагатай. 1 үгээр илэрхийлбэл засгийн газар өөрөө компаниуд дээрээ очиж ажиллаж байна л гэсэн үг. Урт хугацааны зүйл болохгүй гэж бодож байна. Компани бол 2 чиглэлээр л явна. 1 нь бол Эрдэнэс Монгол уул уурхайн компаниудын нэгдэл, нөгөөх нь Эрчист Монгол. Энэ бол уул уурхайгаас бусад компаниудын нэгдэл байна. Энэ 2 компани дээр үр ашигтай компаниудаа нэгтгэе гэж байгаа юм. Тэгэхгүй бол компаниуд тэнд хэдэн тэрбумаар нь мөнгө хэрэглээд байдаг. Бүтээмж байдаггүй, өрсөлдөх чадвар нь ч сайжирдаггүй. Эдийн засаг дотроо их том орон зай эзлээд байгаа. Тийм учраас төрийн өмчийн хариуцлагатай байдал, нийтийн өмч рүү шилжих шилжилт, менежмент удирдлагыг сайжруулахын тулд бүтээмжийн менежер, хяналтын меженерийг томилох шийдвэрийг засгийн газар гаргасан.

-Уг нь бол гүйцэтгэх захирал нь бүтээмжтэй байх эсэх асуудлыг шийдэх ёстой биш гэж үү?

-Тэр компаниудыг очоод сэгсэрье л дээ. Юу байгааг нь бодитой харах хэрэгтэй шүү дээ. Тэнд 10 жил болчихсон захирал байна. 20 жил болчихсон хүмүүс байна. Салдаггүй баахан садан төрөл байна. Яг юу хийгээд байгаа юм бэ? Тодруулж мэдэх хэрэгтэй байна шүү дээ.

-Улс төрийн томилгоо гэсэн үг үү?

-Сайд томилж байгаа учраас улс төрийн томилгоо гэж ойлгож болно. Хяналт тавих хэрэгтэй байна.

-Шинээр томилогдож байгаа хүмүүс нь хир удаан хугацаанд ажиллах вэ?

-Тодорхой хугацаатай ажиллана. Компаниудын менежментийг сайжруулах үүрэгтэй хүмүүс.

-Бүтээмжийн, хяналтын гээд 2 менежер томилох ёстой юм бол Эрдэнэт үйлдвэрт 5 хүн томилж байгаа мэдээлэл байх юм. Ямар учиртай юм бол?

-Яг гүйцэтгэж байгаа хүмүүсийг нь би нарийн мэдэхгүй. Засгийн газраас гарсан шийдвэр юу вэ? гэвэл бүтээмжийн менежер байна. Түүнийг ЗГХЭГ-аас санал болгон. Хяналтын менежерийг хяналт эрхэлсэн сайд санал болгоно гэсэн шийдвэр гарсан.

-Хяналтын менежерүүдийг Ардчилсан намаас томилох уу?

-Хяналт нь уг нь Ардчилсан намаас л байх учиртай. Гэхдээ хэрхэн хэнийг хаана томилж байгааг би мэдэхгүй байна. Томилохдоо засгийн газар санал болгоно. Тэгээд ТУЗ, Гүйцэтгэх захирал, бүтцийн өөрчлөлт гээд олон юм болох байх.

-Засгийн газар хэмнэлтийн тухай ярьж байгаа хэрнэ шинээр 400 албан тушаал нэмчихээр зөрчил үүсээд байгаа юм биш үү?

-Төрийн өмчит компаниудаа зөнгөөр нь орхихгүй гээд засгийн газар хэлчихсэн шүү дээ. Энэ компаниудыг хямгадахын тулд Засгийн газраас үүрэг чиглэл авсан хүмүүс очиж ажиллана.

-Хуульд байхгүй албан тушаалыг ЗГ үүсгээд байгаа юм биш үү?

-Менежер томилоход зөрчил үүсэх зүйл байхгүй.

-Засгийн газарт орсон намуудаас намынхаа гишүүдийг ажил албан тушаалд томилохгүй байна гэдэг шахаа ирсэнтэй холбоотойгоор 400 хүний ажлын шинэ орон тоо үүсгээд байна уу гэх хадлага нийгэмд үүсээд байна.

-Ардчилсан намын гишүүдийн дунд яригддаг л асуудал байна. Бүтэн 8 жил төрийн албанаас хасагдсан. Намаар гадуурхагдсан. Бүх ард түмнээрээ мэдэж байгаа шүү дээ. Ардчилсан намын гишүүн эсвэл Ардчилсан намын гишүүдийн үр сад бол төрийн алба болоод бусад ажил албанд томилохгүй байна гэдэг яриа яригдаад удаж байна. Хамтраад засаг барьсан юм бол энэ хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг байдлыг зогсоож өг. Ур чадвартай хүмүүс Ардчилсан намд зөндөө байна. Энэ хүмүүсээс төрд ажиллах хүсэлтэй хүн байвал боломжийг нь гаргаж өг гэдэг асуудал яригддаг.

-Дэд сайдуудыг томилох асуудал яригдах уу?

-Дэд сайдын асуудал огт яригдаагүй.

-Засгийн газрыг сайн ажиллаж чадаагүй гэдэг дүгнэлт Засгийн газрын 2024 оны зорилтын гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр яригдлаа. Үүнд та юу хэлэх вэ?

-2020 онд анх удаа Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль батлагдсан. Монгол улсын 5 жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг 2020 онд баталжээ. Түүнийг нь анх удаа дүгнэж байна. Дүгнэлтийг хэлэлцэх явцад дүгнэх шалгуур болохгүй байна, дүгнэлт өөр өөр гарч байна гэдэг дуу хоолой их сонсогдож байна. Энэ бол бодитой асуудал. Аливаа үйл ажиллагааг дүгнэх нэгдсэн платформоо хийгээгүй. Жил жилдээ дүгнээд яваад байдаг. Жил жилдээ хөгжлийн төлөвлөгөө оруулж батлуулдаг. Хөгжлийн төлөвлөгөө төсөв мөнгөтэй шууд уялддаг. Үндсэн чиглэлийн төлөвлөгөө 5 жил тасралтгүй, өөрчлөлтгүй явах ёстой. Ийм зарчмаар хэрэгжсэн ажлууд байна. хэрэгжээгүй ажлууд ч олон байна. Жишээлбэл Багануурын цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, 5 толгойн цахилгаан станц гэх мэт төсөл хөтөлбөрийг дурдаж болно. Энэ бүхнийг хийгээгүй хүмүүст ямар хариуцлага тооцох вэ гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг засгийн газарт хяналтын сайд миний бие, хэрэг эрхлэх газрын дарга зэрэг бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад энэ журмаар үнэлгээ хийе гэж байгаа юм. 5 жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлээгүй төрийн албан хаагчдад хэрхэн хариуцлага тооцох вэ гэдэг асуудал яригдаж байна. тодорхой шийдэлтэй болъё гэж байна. 1-рт энэ хяналт хэрэгжилтийг үргэлж хардаг байя. Хардаг платформыг нэгдсэн байдлаар угсаръя. Эдийн засгийн яам энэ ажлыг дүгнээд 2 дахь жилдээ орж байгаа. Яаж дүгнэдэг вэ гэхээр Эдийн засаг хөгжлийн яамны хяналт шалгалтын газарт 14 хоног хянагдаад ЗГХЭГ-т очдог. Тэгвэл 14 хоногт хянадаг дүгнэдэг зүйл гэж байхгүй. Тиймээс бид нэгдсэн платформтой, тэр нь цахим хэлбэртэй, олон нийт ч харж байдаг нэгдсэн хяналтын систем рүү шилжинэ гэсэн шийдвэрээ засгийн газар гаргасан. Үүнийг ажил хэрэг болгох дутуу байна.

-Яг хэрэгжих боломжтой юу?

-Мэдээж хэрэгжүүлж чадна гэсэн зүйлээ л төлөвлөж байна. Жишээлбэл Трамп тариф ч гэдэг юм уу. Биднээс хамааралгүйгээр нүүрсний үнэ унах, биднээс хамааралгүйгээр төмөр хэрэглэх ээ болих зэрэг асуудалд бид бодлогын өөрчлөлт хийхээс өөр аргагүй. Заримдаа сонголтоо өөрчлөх, солих шаардлага гарах байх. Гэхдээ Монгол улс уул уурхайн хөгжлийн хөшүүргийг бүрэн гүйцэт хийх шаардлагатай. 2-рт үйлдвэржсэн орох болох эхлэлийг тавьж заавал үйлдвэржсэн орон болох ёстой. 3-рт мэдээллийн технологийг нэвтрүүлэлгүйгээр энэ дэлхий дээр амьд үлдэхгүй нээ. Энэ 3 алхам бол өөрчлөгдөхгүй. Тиймээс бодлогын төлөвлөлтөд хийж болно болохгүй гэдэг зүйл огт байхгүй. Төр өөрийнхөө хийж чадах зүйлийг төлөвлөж болно. Улс эх орны эдийн засгийг бүхэлд төлөвлөнө гэж мэдээж бүтэхгүй. Төр төсвийн мөнгөөр хийж болох ажлуудаа оновчтой төлөвлөх нь чухал.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000
зочин

төрийн өмчит компаниас цалин авна , тэгээд бас тэр компаний шалгана шахна ккк ямар логик вэ