horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

“Squid game” киноны жүжигчин О Янг Сү 1 жилийн хорих ял сонслоо

post-img

Бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр яллагдагчаар татагдсан жүжигчин О Янг Сү (81 настай) давж заалдах шатны шүүх хурлаар дахин нэг жилийн хорих ял авч магадгүй байна. 4 дүгээр сарын 3-ны өдөр Сувон дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6-1 дүгээр хэлтэст болсон шүүх хуралдааны үеэр прокурор “Театрын урлагт 50 орчим жил ажилласан ахмад жүжигчин театрынхаа залуу жүжигчинд бэлгийн дарамт үзүүлсэн” хэмээн мэдэгдээд “Хохирогч ажил дээрээ ч, өдөр тутмын амьдралдаа ч айдастай байгаа” гэжээ.

Үүний дараа яллагч тал анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээх буюу нэг жилийн хорих ял оноох хүсэлтээ дахин баталжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөн “Шүүгдэгч Би аавын сэтгэлээр үүнийг хийсэн” гэж хэлэн хохирогчийг улам хохироосон. Яллагдагчаар татагдсанаас хойш түүний хэлсэн үг хэвээр, итгэл үнэмшил нь ч баттай байгаа” гэж онцоллоо.

Харин О Янг Сүгийн өмгөөллийн баг хохирогчийн мэдүүлэг зөрчилтэй, бодит баримттай нийцэхгүй байна гэж буруутгаж, няцаав. Тэд “Хэргийн цорын ганц нотлох баримт бол хохирогчийн мэдүүлэг боловч түүний мэдүүлэг тодорхой, тууштай бус логик уялдаа холбоогүй байна” гэж тэд мэдэгджээ.

Анхны шүүх хурлын гэм буруутайд тооцогдох гол нотлох баримт болсон уучлалт гуйсан мессежний талаар өмгөөлөгч “Тухайн үед “Squid Game” цуврал дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан бөгөөд О Янг Сү хамтран ажилласан продакшныхаа багт асуудал үүсгэхгүйн тулд уучлал гуйсан гэж тайлбарласан байна.

Жүжигчин О Янг Сү эцсийн мэдүүлэгтээ “Би энэ насандаа шүүх хуралдаанд оролцож байгаадаа ичиж байна. Хэрэв миний үг, үйлдэл буруу байсан бол үр дагаврыг нь хүлээн зөвшөөрөх болно, Гэхдээ би хүчирхийлэлд тооцогдох ямар нэгэн үйлдэл хийсэн гэдэгт итгэхгүй байна” гэж мэдэгдсэн байна.

Ташрамд дурдахад тэрээр өмнө нь театрын жүжигчин А гэх эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр шалгагдаж байжээ. 2017 оны зун хамт олноороо зугаалж байхад нь О Янг Сү түүнийг хүчээр тэвэрч, гэрийнх нь өмнө үнссэн гэж мэдүүлжээ. О Ян Сү үүнийг үгүйсгэсэн ч анхан шатны шүүхээс түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна .

0/1000