horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Ч.Лодойсамбуу: Нийгмийн даатгалын шимтгэл татвар гэж нэрлэгдээгүй ч яг татвар шиг болсон

post-img

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нар нийгмийн даатгалын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихад бэлэн болжээ. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрээр “Өнөөдөр ажил олгогч, ажилтан хоёул нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч ажил олгогчийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэл ажилтны тэтгэвэрт ямар ч нөлөө үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл манай нийгмийн даатгалын шимтгэл яг л татвар хураамж шиг явж ирсэн. Мөн хөдөлмөрийн хөлснөөс гадуурх бусад нэмэлт, урамшуулал, дэмжлэг,хоол унааны мөнгө бүх зүйлээс нийгмийн даатгалын шимтгэл тооцож авдаг. Энийг л болиулъя гэж хуулийн төсөл өргөн барьж байна” гэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд бодлогын хэд хэдэн өөрчлөлт оруулахаар төсөлд тусгажээ. Байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдгийг болиулах, ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх. Мөн ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулах заалтуудыг тусгажээ. Хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал иргэн, хуулийн этгээдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасаж үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх дарамт буурснаар ажилтныхаа цалинг бодитоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

0/1000