horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэхийг маргаашнаас тавдугаар сарын 1 хүртэл түр зогсооно

post-img

Урин дулаан улирал эхэлж, цаг агаар дулаарч, газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж байна. Үүнтэй холбоотойгоор авто замд ус, чийг их хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг.

Иймд Зам, тээврийн хөгжлийн төв зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааг авто замаар тээвэрлэхийг 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл түр зогсоож байна. Энэ хугацаанд авто замаар ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүдийг зогсоон, тухайн замаар тээвэрлэж болох ачааны хэмжээнээс хэтэрсэн эсэхийг шалгах юм байна.

0/1000