horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Л.Соронзонболд: Зээлийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар 200 мянган иргэн муу зээлдэгч ангиллаас хасагдана

post-img

УИХ-ын гишүүн Л.Соронзонболдоос зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тодрууллаа

Л.Соронзонболд: Зээлийн мэдээллийн тухай хууль Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байна. Одоогийн хуулиар бол тухайн иргэний 6 жилийн мэдээлэлд үндэслэж зээл олгодог. Тодруулбал иргэний 6 жилийн зээлийн мэдээлэл Монгол банканд хадгалагдаж байдаг гэсэн үг. Ихэнх банк санхүүгийн байгууллагууд тухайн хүн өнгөрсөн хугацаанд зээлээ хэрхэн төлж байсан бэ гэдэг мэдээллийг үндэслэн зээл олгох эсэхээ шийддэг.

Хэрвээ хуулийн төсөл дэмжигдвэл 200 гаруй мянган иргэн муу зээлдэгчийн ангиллаас хасагдана гэж ойлгож болно. Монгол улсад зээлжих зэрэглэлийг тогтоох хоёр байгууллага ажиллаж буй. Энэ байгууллагын дүрэм зарчимд тодорхой өөрчлөлтүүд орно. Өнөөдрийн байдлаар ихэнх банк, банк санхүүгийн байгууллагууд тодорхой өгөгдлийг харьцуулаад тухайн хүнд зээл олгох эсэх шийдвэрийг гаргаж байгаа. 20 мянган төгрөгийн зээл төлөөгүй иргэнийг шууд муу ангилалд оруулж буй нь учир дутагдалтай. Тухайн хүний мөнгөн урсгалын боломжийг харах ёстой.

0/1000
Зочин

ЭНЭ ЮУ ЯРИАД БАЙГААГАА МЭДЭЖ БАЙГАА ЮМ БОЛУУ? 20 мянган төгрөгөө төлөхгүй 180 хоногоос дээш хаясан хүн 20 сая 200 саяынхаа зээлийг хариуцлагатай төлж чадах уу? Наад ангилал чинь зүгээр ч гардаггүй хугацаа хэтэрсэн зээл, анхаарал хандуулах зээл, чанаргүй зээл, найдваргүй зээл гэж ангилалд орж явдаг. Бүр төлөөгүйг нь зээлийн эрсдэлийн сангаас барагдуулдаг шүү.