horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ЭХЭМҮТ-ийн MRI аппарат эвдэрч, оношилгоонд орох хүүхдүүдийн цагийг цуцалж байна

post-img

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн MRI аппарат өчигдөр эвдэрчээ. Тус төвд уг аппаратаар өнөөдрөөс оношлуулах цаг авсан хүүхдүүдийн үзлэгийн цагийг цуцалж байна. Энэ тухайгаа ЭХЭМҮТ-өөс эцэг эхчүүдэд утсаар мэдэгдэж байгаа аж.

Оношилгооны цагийг хойшлуулахгүй шууд цуцалж буйн учрыг тус эмнэлгийн дүрс оношилгооны эмчээс асуухад “Хэзээ засаж, ажиллагаанд оруулахыг мэдэхгүй байна. Юу нь эвдэрснийг мэдэхгүй. Одоо засварчид уг аппаратыг үзэж байна. Үзлэгээр юу эвдэрсэн, түүнийг засах хугацаа, зардал нь тодорхой болно. Хэрвээ Монголоос сэлбэг нь олдохгүй бол уг аппаратыг засах хугацаа хойшилно. Тиймээс оношилгооны цагийг хойшлуулахгүйгээр, шууд цуцалж байгаа юм” гэж тайлбарлалаа.   

Тус төв 2019 онд анх MRI-тай оношилгооны аппараттай болжээ. Эх, хүүхдүүдэд улсын хэмжээний тусламж, үйлчилгээ үзүүлдэг энэ төв MRI-тай оношилгооны ганц аппараттай юм байна. Тэр нь эвдэрчээ.

0/1000