horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Өнгөрсөн онд 712 үйлдвэрлэлийн осол бүртгэгджээ

post-img

2023 онд үйлдвэрийн ослын 408 тохиолдол улсын хэмжээнд гарч байсан бол өнгөрсөн онд 712 осол бүртгэгдэн, 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ нь нэг талдаа илрүүлэлт сайжирсантай холбоотой ч нөгөө талдаа үйлдвэрийн осол нэмэгдэж буйн дохио болж байгааг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй -2025” чуулганы үеэр ХАБ-ын мэргэжилтнүүд хэлж байлаа.

Өнгөрсөн оноос үйлдвэрийн ослын бүртгэлд шинэчлэл хийж, актыг цахимаар үйлддэг болсон. Ингэснээр үйлдвэрийн ослын илрүүлэлт нэмэгджээ. Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас урьдчилан сэргийлэх чиглэлт санхүүжилт гаргахад хязгаарлагдмал нөхцөлтэй хэвээр байна. Мөн осол, гэмтлийн тоог бууруулахад урьдчилан сэргийлэх, түүнд зарцуулах санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай байна.

0/1000