Монгол ардын намын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж, намын 31 дүгээр их хурлын бэлтгэл ажил болон Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал: УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Мөнхцэцэг нарыг намын Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн байна.
МАН-ын Удирдах зөвлөл 37 гишүүнтэй. Тэдний орны хүмүүсийн асуудлыг хараахан хэлэлцээгүй байна.