horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Бооцоот тоглоом нэрийн дор “1xbet” үлдчих эрсдэлтэй

post-img

Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар мөрийтэй тоглоом бооцоот тааврыг хориглох хуулийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байна. Хориглох зориулалттай хуулийн зохицуулалтыг зөвшөөрлийн тухай хуульд шингээхээр оруулж ирсэн нь гишүүдийн шүүмжлэх бай боллоо. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга хуулийн төслөө парламентад танилцуулж хэлэлцүүлэгт оролцож байгаа юм. Зөвшөөрөл авч эрхлэх асуудалд мөрийтэй тоглоом, бооцоот тааврын асуудлыг багтааж өгөхгүй бол хуулийн хүрээнд орон зай үлдээх эрсдэл үүснэ гэж үзэж тайлбарлаж байна. Түүнчлэн одоо үйлчилж байгаа Зөвшөөрлийн хуульд тусгагдсан асуудал учраас заавал энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэнэ.

Мөн мөрийтэй тоглоомыг хориглохын тулд бооцоот тааврыг хамруулж хориглох нь спортын аялал жуулчлал хөгжихөд саад үүсгэж мэднэ гэсэн болгоомжлол байна. Харин Н.Учрал сайдын зүгээс бооцоот тоглоомын нэр дор 1 xbet үлдчих эрсдэл бий гэж мэдэгдлээ.

0/1000