horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

МАН-ын УЗ-өөс чөлөөлөгдсөн 5 гишүүний 4 нь гадаадад консул хийнэ

post-img

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, 5 гишүүнээ чөлөөлөх шийдвэр гаргажээ. 35 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөл гишүүдээ сольсон нь ямар нэгэн хариуцлага тооцсон асуудал биш гэнэ. Харин тухайн 5 гишүүн улс төрийн намын харьяалалгүй статус бүхий албан тушаалд томилогдсон учраас намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа аж. Нэгэнт намын гишүүнээсээ татгалзаж байгаа учраас Удирдах зөвлөлөөс хасах шаардлага үүссэн байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс хасагдаж байгаа гишүүдийг танилцуулъя. УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилогдсон юм. Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг нар хилийн чанадад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдын яамдад элчин зөвлөхөөр томилогдож байгаа бол Г.Золзаяа БНХАУ-ын Манжуур хот руу консулаар явж байгаа. Үүнтэй холбоотойгоор тэд намын гишүүнчлэлээсээ татгалзахад хүрчээ.

0/1000