horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

“Үүлэн сэтгэл” киног хулгайгаар борлуулсан этгээдийг цагдаагийнхан шалгана

 “Үүлэн сэтгэл” уран сайхны киноны продюсер С.Дэлгэр өнөөдөр Оюуны өмчийн газарт хандаж гомдол гаргаж байгаагаа мэдэгдлээ. Түүний продюсерлэсэн дээрх кино нь 4 хоногийн өмнө буюу IPTV-д байршуулсан байна. Гэвч IPTV-д байршаад 1 ч хоноогүй байхад телеграмм сүлжээгээр “Үүлэн сэтгэл” уран сайхны кино хулгайгаар хямдаар борлуулагдаж эхэлжээ.

Киноны уран бүтээлийн багийнхан Оюуны өмчийн газар болоод Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулж эхэлсэн байна. Тэдний зүгээс мөн үзэгч олныг оюуны өмчийн хулгай хийж байгаа этгээдүүдийг дэмжихгүй байж, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч туслахыг хүсэж байсныг уламжилъя.

0/1000