Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөс жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгохоор зарлажээ. Уг зээлийн төслийг 3 сарын 8-ны өдрөөс 4-р сарын 7-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авлаа. Уг хугацаанд аж ахуйн нэгжүүдэд “Зөвлөе, тусалъя” нэг цэгийн үйлчилгээ үзүүлэн, төсөл боловсруулах, хавсралт материал бүрдүүлэх, журмын талаар тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын газар, Нийгмийн даатгалын газар, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын бизнес зөвлөхүүд нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй үзүүлэн 300 гаруй иргэн, аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ үзүүлжээ.

Төрийн цахим үйлчилгээний 5 төрлийн 540 лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсээс 100 гаруй хуулийн этгээдийг шинээр үүсгэх болон нэмэлт өөрчлөлт оруулахад төрийн үйлчилгээг хүргэсэн байна. Улмаар 157 аж ахуй нэгж нийт 22.2 тэрбум төгрөгийн төсөл ирүүллээ.