Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн салбар Спортын гэмтлийн төвийн эмч нар Монголд анх удаа дунд чөмөгний булууны дутуу хөгжлийг дурангийн мэс заслаар эмчлэх шинэ технологийг тусламж, үйлчилгээндээ нэвтрүүллээ. Энэ нь дунд чөмөгний булууны хүнхрийн хүнд хэлбэрийн дутуу хөгжил, гажиг согогийн шалтгаант тойгны архаг тогтворгүйтэл, мултралыг дурангийн мэс заслаар эмчлэх дэвшилтэт арга технологи юм.

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Спортын гэмтлийн төвийн эрхлэгч, аxлаx эмч С.Батсүx болон аxлаx эмч Б.Эрдэнэболд, их эмч О.Амгаланxүү, Са.Золжаргал, Б.Түвшинбаяр нараас гадна мэдээгүйжүүлгийн эмч Б.Мөнxбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан байна. Одоогийн байдлаар тус мэс заслыг 21-25 насны дөрвөн хүнд хийжээ. Эмчилгээний үр дүн сайн байгаа аж.