horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Оюутолгойгоос монголчуудад мэдэгдэлгүйгээр олборлолт явуулж мэдэх эрсдэл байгааг Ерөнхий сайдад сануулж, асуулга тавилаа

post-img

Оюутолгойн орд газраас монголчуудын хүртэх өгөөж улам бүр буурах, цаашлаад хяналтгүйгээр, татваргүйгээр гадаадын компаниуд олборлолт явуулж мэдэхээр байна гэсэн сэрэмжлүүлгийг өнөөдөр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээллээ. Шалтгаан нь Оюутолгойн бүлэг ордод 5 лиценз олгосон байдаг. Үүний 3-ыг нь л өнөөдөр “Рио тинто” компани ашиглаж, Монгол Улс түүнийх нь 34 хувийг эзэмшиж байна.

Харин үлдсэн 2 лицензийг гадаадын “Онтри” гэдэг компани эзэмшдэг бөгөөд тус компани “Рио тинто”-той хамтран ажиллах гэрээтэй. Хэрэв “Рио тинто”, “Онтри”-той байгуулсан гэрээгээ идэвхжүүлж, Оюутолгой ордоос ашиглаж эхлээгүй байгаа 2 лицензээрээ олборлолт явуулж эхэлбэл Монгол Улс тэр олборлолтоос ашиг хүртэхгүй үлдэх эрсдэл байгаа юм. Монгол Улсын газрын гүнд байгаа Оюутолгой орд газраас олборлох баялаг монголчуудад өгөөжгүй, мөн хяналтгүйгээр гадагшаа урсах энэхүү эрсдэлийн эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар О.Батнайрамдал гишүүн Ерөнхий сайдад асуулга тавьжээ.

Түүнчлэн Оюутолгойд үйл ажиллагаа явуулагч “Рио тинто” компани олон улсад нээлттэй үйл ажиллагаа явуулдаггүй. Энэ нь бидэнд хяналт тавих бололцоог улам хумих сөрөг нөлөөтэй.

Цаашид Оюутолгой компанийн хувьцааг Монголын зах зээлд нээлттэй борлуулж, монголчууд хувьцааг нь худалдан авах бололцоо нээлттэй байх ёстойг мөн тэрээр санууллаа. Бидний газрын баялгийг олборлоод 16 жил өнгөрч байхад, монгол иргэд хувьцаа эзэмших бололцоо нээгдэхгүй байгааг өөрчлөх цаг болсон гэдэг байр суурь ч О.Батнайрамдал гишүүнээс гарсан юм.

0/1000
Иргэн

Рио Тинтог Тэр Монголын тал ын өмгөөлөгч нэртэй Рио Тинтогийг хамгаалагч зальтай үнэг Солонго авгайтай нь цуг Монголоос хөөж гаргах хэрэгтэй!!!!