horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дарханд Мөсөн ордон, соёл амралтын цогцолбор байгуулна

post-img

Дархан-Уул аймгийн төв дэх “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 3661 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Үүний 0.482 га-д нь Мөсөн ордон, соёл амралтын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

450 хүний суудалтай, 7500 ам м талбайтай, гаднаа машины зогсоолтой энэ ордонг Олон улсын хоккейн холбооны шаардлагыг хангахуйц, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтойгоор барина.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны захиалгатай энэ ордонг улсын төсвийн хөрөнгөөр Хилийн цэргийн 0119-р анги барих юм байна. Энэ ажлыг Батлан хамгаалах яамны харьяа Барилга захиалагчийн газар хянах аж.

Уг ордонг барих 0.482 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг Дархан-Уул аймгийн ИТХ өнөөдөр /2025.04.11/ хэлэлцэн, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн газраас уг газрыг гаргаж, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын хэмжээг өөрчиллөө.

0/1000