horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Тэргэнцэртэй сэлэмчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ

post-img

Хонконг улсад тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-13-нд болоход Аргентин, Макао, Монгол, Тайвани, Хонгконг, Энэтхэг, Япон улсын сэлэмчид оролцлоо.
Харин манай улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд хоёр тамирчин тулалдсан бөгөөд хүнд сэлэмний В ангилалд Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртэж, А ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарчээ.
Б.Даваасүрэн нь улсын дөрвөн удаагийн аварга бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны Монгол эрэгтэй сэлэмчин болж байна.

0/1000