horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Зеленский Д.Трампыг Украинд айлчлахыг урив

post-img

Украины ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын төрийн тэргүүн Д.Трампыг ОХУ-тай ямар нэгэн тохиролцоонд хүрч, гэрээ байгуулахаас өмнө Украин улсад айлчлахыг урьсан байна.

Тэрээр Америкийн CBS сувгийн алдарт “60 Minutes” хөтөлбөрт оролцох үеэрээ Д.Трампыг Украинд айлчлан ирж, дайнд нэрвэгдсэн улсын нөхцөл байдалтай газар дээр нь танилцахыг хүсжээ.

“Ямар нэгэн шийдвэр гаргаж, гэрээ хэлэлцээр байгуулахаасаа өмнө манай улсад ирж, ард иргэд, цэрэг дайчид, эмнэлэгүүд, сүм, байшин барилгууд, хүүхэд багачууд, амиа алдагсдыг өөрийн нүдээр хараасай гэж хүсэж байна” хэмээн Зеленский ярилцлагын үеэрээ хэлсэн байна.

Зеленскийн “60 Minutes” хөтөлбөрт өгсөн ярилцлагын бичлэг ням гарагт Украины Сумы хотод Оросын тал пуужингийн цохилт үзүүлэхээс өмнө явагджээ.

ОХУ-ын зүгээс Украины Сумы хотод зохиогдсон Украин болон барууны цэргийнхний уулзалтыг зогсоохын тулд Искандер загварын 2 пуужин харваж, пуужин байндаа тусч Украины 60 цэргийг хөнөөсөн хэмээн баримт нотолгоогүй мэдэгдэл хийсэн бол Украины зүгээс 35 хүн амь үрэгдэж, 117 хүн бэртэж гэмтсэн гээд цэргийн уулзалт болж байсан эсэх талаар мөн л баттай мэдээлэл хийгээгүй юм.

Харин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Оросын пуужингийн цохилтыг “аймшигтай” гээд, “энэ алдаа байсан талаар түүнд мэдээлсэн” гэж хэлсэн ч хэн түүнд дээрх мэдээллийг өгсөн талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байна.

0/1000