Дэлхийн 20 гаруй орны хэл дээр орчуулагдан гарсан, олон улсад хот төлөвлөлтийн чиглэлээр хамгийн эрэлттэй байгаа “Soft city” номын зохиогч, хот төлөвлөгч, архитектор Дэвид Сим анх удаагаа Монголд хүрэлцэн ирлээ.
Түүний Soft city номын монгол хэл дээрх албан ёсны орчуулга ЗӨӨЛӨН ХОТ нэртэйгээр өнгөрсөн 9р сард хэвлэгдэн гарч, монгол уншигчдад хүрсэн даруйдаа хотын тухай ойлголт, мэдлэгийг шинээр танилцуулж, мэргэжлийн болон олон нийтэд эрэлтэй байгаа юм.

Хүний хэмжээст төлөвлөлттэй,зөөлөн хотын тухай агуулга, мэдлэгийг олон нийтэд түгээх, амьдарч буй хот, суурин газраа илүү сайхан болгоход мэргэжлийнхэн төдийгүй иргэдийн оролцоо санаачлага гэдгийг таниулах, хотдоо хөршлөн амьдрах тухай соёл, мэдээллийг хүргэх зорилготой ЗӨӨЛӨН ХОТ2025 фестивалийг эхний жилдээ Улаанбаатар хотод энэ бямба гарагт буюу 04.19нд зохион байгуулах гэж байна.
“Зөөлөн хот” фестиваль хоёр хэсэгтэй бөгөөд
- Үзэсгэлэнгийн хэсэгт: Улаанбаатар хотын фото зургийн үзэсгэлэн, хамтрагч байгууллагуудын мэдээлэл түгээх хэсэг болон гэр бүлээрээ, хүүхдүүдийн хамт хийж болох бүтээлч үйл ажиллагаа, Open mic хэсэг, скүүтерийн сургалт, номын худалдаа,үндэсний эко бүтээгдэхүүний бэлэгтэй худалдаа г.м үйл ажиллагаанууд байх юм. энэ хэсэгт зочлоход ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байх юм.
- Харин Тайзны арга хэмжээний эхний хэсэг болох
Илтгэлийн хэсэгт: 13 өөр сэдвээр 13 судлаач, мэргэжилтнүүдийн сонирхолтой илтгэлүүд болон сонирхолтой видео контентуудыг танилцуулна .2 дугаар хэсэгт “Soft city” номын зохиогч, Хот төлөвлөгч David Sim мастеркласс хичээл байхаар төлөвлөжээ. Та амралтын өдрөөр гэр бүлээрээ Зөөлөн хот фестивалийг зориорой.