УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр засгийн газраас өргөн мэдүүлсэн зөвшөөрлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөл болоод дагалдаж өөрчлөгдөх хуулийн төслүүдийг дутуу боловсруулсан тухай асуудал хөндөгдлөө. Засгийн газар өргөн барьж байгаа хуулийн төсөлдөө судалгаа дутуу дулимаг оруулсныг их хурал засах нь цаг алдахаас гадна чиг үүргийн хувьд зөрчил үүсгэж байна гэдэг дүгнэлт хууль зүйн байнгын хорооны гишүүдээс гарч байна. Ялангуяа Зөвшөөрлийн хуулийн төсөлд бооцоот тоглоомыг олон нийтийн газар, эсвэл цахим орчинд зохион байгуулбал гэмт хэрэгт тооцно гэж оруулж ирсэн нь гэртээ найз нөхдөөрөө тоглож байгаа иргэдэд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжгүй гэдэг шүүмжлэл дагууллаа. Түүнчлэн Монгол улсын иргэн хилийн чанадад казино тоглоод орлого олбол түүнийгээ нотлох боломжгүй, шууд хууль бус орлогод тооцогдох зэрэг гарц гаргалгаа нь дутуу асуудал олон байгааг гишүүд шүүмжилж байсан юм. Хууль зүйн байнгын хорооноос засгийн газар өргөн барьсан зөвшөөрлийн тухай хуульд хүний эрхийн чиглэлийн болоод бусад холбогдох байгууллагуудаас санал дүгнэлт авч байж ахин хэлэлцүүлэгт оруулж ирэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Зөвшөөрлийн тухай хуульд зөрчилтэй зүйл заалт олон бийг Хууль зүйн байнгын хорооны гишүүд шүүмжлэв
- 2025/04/15
- •
- 7 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай