horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Төв аймагт улаанбурхны 2 тохиолдол бүртгэгдлээ

post-img

Төв аймгийн Зуунмод суманд улаанбурхан өвчний 2 тохиолдол бүртгэгдлээ. 4 дүгээр сарын 14-ний өдрийн буюу өчигдрийн байдлаар 4 голомтын 127 хавьтал илрүүлснээс 2 тохиолдол нь баталгаажсан байна. Улаанбурхан өвчний голомтот орчинд вакцинд хамрагдаагүй 61 хүн байгаа гэнэ. Вакцинд хамруулаагүй шалтгаан нь 1 жирэмсэн хүн байсан, нас нь болоогүй 6 хүн, өмнө нь өвдөж байсан 17 хүн, хийлгүүлэхээс татгалзсан 27 хүн, утасны дугаар буруу эсвэл холбогдож чадаагүй 20 хүн байгаа мэдээлэл байна. Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад Төв аймгийн 610 иргэн хамрагджээ. 

0/1000