horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Т.Гантулга: Хөдөлгөөн, зөв хооллолт зэрэгцвэл бие организм чинь гэрэлтээд эхэлнэ

post-img

Өдгөө 62 настай ч өөрийнхөө хүү шиг залуучуудтай мөр зэрэгцэн фитнесээр хичээллэж, эрүүл амьдралын хэв маяг бүрдүүлэн, нас бол тоо гэдгийг баталж яваа Т.Гантулгатай ярилцлаа. Тэр одоогоос 11 жилийн өмнө чихрийн шижинтэй гэх онош сонсож, үүнийгээ ялан дийлэхийн тулд спортоор хичээллэж эхэлжээ.

Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? Одоо хэдэн настай вэ. Ямар ажил эрхэлдэг вэ?
-Намайг Төмөрдашийн Гантулга гэдэг. Одоо 62 настай. Тэтгэвэртээ гарсан. Одоо хувиараа бизнес эрхэлдэг. Хажуугаар нь фитнесээ орхихгүй хичээллээд явж байна даа.
Хэзээнээс фитнесээр хичээллэх болсон бэ? Спортын маш олон төрлүүд бий. Яагаад фитнесийг сонгов?
Анх 2014 оноос хичээллэж эхэлсэн. Одоогоос 11 жилийн өмнө, 52 настай байсан юм уу даа. Тэр үед сахартай болсон. Эмч надад янз бүрийн эм уулгүй, хөдөлгөөнөөр өөрийгөө засахыг зөвлөсөн. Тэгээд фитнесээр хичээллэх үүд эргэлт буцалтгүй нээгдсэн дээ. Хичээллэж эхэлсэн эхний 3 сард 8 килограммын гантилтай л ноцолддог байсан. Тэрийгээ бараг даахгүй шахуу. 52 настай, 52 кг жинтэй, жижигхэн туранхай залуу байлаа.

Фитнестээ дуртай болохоор таслахгүй явж эхэлсэн. Тэгээд л одоо энэ биеийг бүтээчихсэн сууж байна даа. Түүнээс биш Азийн аварга болно, Дэлхийн аваргад оролцоно гэсэн зорилго тавиагүй. Гэтэл өнөөдөр төсөөлж байгаагүй зүйлдээ хүрчихсэн явж байна. Үр хүүхэд, ач зээ нартайгаа урт удаан амьдаръя, алхъя гэж бодож байвал эрүүл мэндээ л хайрлах хэрэгтэй. Гэхдээ ганц фитнесээр хичээллээд эрүүл байна гэвэл дутагдалтай. Ялангуяа манай монголчууд мах их иддэг хүмүүс. Зөв хооллох хэрэгтэй. Өглөө, орой хэзээ ч юм гүйж, дасгал хийчхээд, гэртээ оронгуут зурагтын удирдлага барьж, буйдан дээрээ хэвтэнгээ идээд байвал эрүүл болохгүй. Би хувьдаа тэгж л боддог.

Дандаа залуучуудтай бэлтгэл хийдэг. Өөрөөсөө дүү багш нартай юм байна. Тэд таныг хэр ойлгож, дэмждэг вэ?

Би энэ фитнест 2017 оноос хойш явж байна. Манай багш нар хүнтэй маш сайн тулж ажилладаг. 2022 онд “Улсын аваргын тэмцээн болох гэж байна. Үзээд алдах юм уу, ах аа” гээд санал тавьсан. Тэр үед би өөртөө итгэлгүй байлаа шүү дээ. “Өдий 60 хүрчхээд би тэмцээнд ороод байхдаа яах вэ” гээд үл тоомсорлотол намайг дэмжээд, түлхсээр байгаад оруулсан. Тэр тэмцээнд би 40 насны хүмүүстэй өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Нэг тэмцээнд түрүүлбэл фитнест 3 сар үнэгүй явах эрх өгдөг. Ингэх ёсгүй хүмүүс шүү дээ, уг нь. Маш сэтгэлтэй хүмүүс бий. Сая Япон руу 2 багштайгаа тэмцээнд явсан. Би чинь бараг ааваас нь ахмад хүн шүү дээ. Гэсэн ч хамт бэлтгэл хийгээд, тэмцээнд яваад ирэхээр нэг хүн шиг болчихдог. Энэ хүн юу хэлэх гэж байна, яах гээд байна гээд харцаараа мэддэг болчихдог. Байхгүйг минь нөхөж өгдөг хүмүүс шүү дээ.

Мэдээж шантрах үе байсан байх.
Байлгүй яах вэ? Анх хичээллэхэд настай хүмүүсийн тоонд орчихдог байсан. Энд дандаа залуучууд. Өөрийнхөө хүүхэд шиг залуучуудтай хамт бэлтгэл хийдэг байсан. Намайг фитнест явж эхлэх үед төлбөр нь сарын 90 мянга төгрөг байсан санагдах юм. Тэгээд мөнгөө төлчихсөн хүн чинь заавал явах ёстой. Монжуулахгүй шүү гэдэг бодлоор их гүрийдэг байсан /инээв/.

Та сая хэлж байна. Сард 90 мянган төгрөг төлдөг байсан гээд. Зарим хүн “Фитнест явъя, гоё болъё гэсэн ч мөнгө алга” гэдэг. Гэвч зарим нь “Мөнгө хамаагүй” гэдэг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
Фитнес өөрөө зардал өндөртэй спортын тоонд ордог. Мөнгө санхүүгийн асуудлыг хоёр талаас нь авч үзэх ёстой. Нэгд, боломжгүй хүн зөндөө бий. Гэр хороололд фитнес байхгүй. Өдрийн хоолоо арай гэж залгуулж, амьдралаа яая гэж байгаа хүмүүс бий. Хоёрт, эрүүл байхын тулд заавал зааланд ирж, бэлтгэл хийх хэрэггүй. Гэртээ гар дээрээ суниагаад, дасгал хийгээд, өглөө гүйгээд байж болно шүү дээ. Гэрийн фитнес гэж байдаг шүү дээ. Эрүүл байвал, ажил хийнэ. Ажил хийвэл мөнгө олно. Цуглуулсан хэдэн төгрөгөө насны бөгсөнд эрүүл мэнддээ зориулаад дуусдаг. Үүнийг л бодолцох хэрэгтэй.
Та хэдэн төгрөг фитнест зарцуулаад байна вэ. Тооцож үзсэн үү?

Тооцож байгаагүй юм байна. Би “Ухаалаг угаалгын өрөө” гээд жижигхэн бизнес эрхэлдэг. Дээр нь нэмээд тэтгэврийн хэдэн төгрөг авдаг. Энэ хоёрынхоо хүчээр л болгож байна. Түүнээс биш юм болгоныг зохицуулахад нэлээн хүндрэлтэй. Нэг тэмцээнд ороход 4 сая төгрөг зарцууллаа гэж бодоход тэмцээнд түрүүлээд 500 мянгаар шагнуулах жишээний. Нэлээн хүндрэл гаргаж байж л тэмцээнд ордог шүү дээ. Мөнгө төгрөг хамаг юмаа зарцуулаад, өөрт үлдэж байгаа зүйл нь эрүүл мэнд юм шүү дээ.
20, 30 настай хүмүүс “Даралт ихэсчихэж”, “Зүрх өвдлөө” гэдэг болж. Гэтэл 63 настай хүн 18 настай хүн шиг сууж байх юм.

Би багаасаа л спорт хөөсөн хүн. 10 жилийн сургуульд байхдаа л сагс, воллейбол, хөл бөмбөг тоглодог байсан. Цэрэгт 3 жил алба хаасан. Тагнуулын ангид байсан учраас нэлээн хатуу хөтүү юм үзсэн. Тийм болоод ч тэр үү, суурь өвчин байхгүй. 52 нас хүртлээ замбараагүй иддэг байсан учраас сахартай болсон. Миний аав сахартай байсан. Аавыгаа асарч байх хугацаанд өөрийгөө сахартайг мэдээд “Ингэж л болохгүй шүү” гэж бодсон. Тэгээд үзүүлтэл “Хөдөлгөөнөөр зас” гэж хэлсэн. Фитнесээр 4 жил хичээллээд сахаргүй болсон. Одоо надад аваад хая гэсэн ч өвчин байхгүй. Тэгэхээр би 30, 40, 50-тай залууст “Юу ч оройтдоггүй юм шүү” гэж хэлмээр байна. Би 52 настайдаа эхлээд болсон байхад 30, 40-тэй залуучууд одоо дасгал хийж эхлэх хэрэгтэй. Дөрөв, таван жил хичээллээд шал өөр болно. Аягүй гоё энергитэй, өглөө 6 цагт зааландаа ороод инээмсэглэсэн хүмүүстэй мэндлээд, дасгал хийнэ.

Манайхан өөрсдөө л фитнес гэж яриад байдаг боловч энэ чинь угтаа нийтийн биеийн тамир шүү дээ. Биднийг бага байхад бүх нийтээрээ гимнастик хийдэг байсан. Тэр чинь л хөгжсөөр байгаад зааланд, тоног төхөөрөмжтэй болсон байгаа юм.
Та ямар мэргэжилтэй хүн бэ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө ямар ажил хийдэг байв?

Би “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан. Эрдэнэт хотдоо 30 жил амьдарсан хүн шүү дээ.
Тэмцээн уралдаанд оролцоод авсан шагнал урамшууллаас дурдвал?

Би мэргэжлийн тамирчин биш шүү дээ. Хэрвээ би 25, 26 настай байхдаа хичээллэж эхэлсэн бол ёстой медаль цуглуулж болох л байсан юм билээ. Даанч 60 настайдаа анх тэмцээнд орсон. Улсын аваргын мөнгөн медальтай. Азийн аваргад түрүүлсэн. Өнгөрсөн 12-р сард Япон улсад эрэгтэйчүүдийн цомын аваргад оролцоод, шагналт байр эзэлсэн. Олон улсын хэмжээний мастер цолтой. Ингээд л боллоо. Миний анхны зорилго эрүүл л болох байсан. Тэмцээнд орж түрүүлэх зорилго байгаагүй. Гэхдээ нэг л мэдэхэд тэмцээнд ордог болчихсон. Олон улсын том тэмцээнд ороход сүрдмээр л юм билээ. Нэрээ бодоод хичээхээс өөр арга байдаггүй. Тэгж хичээснийхээ үр дүнг дараа нь үзэх их гоё.

Туршлагаасаа манай уншигчдад юу захих вэ?
Хамгийн чухал нь зөв хооллолт. Хөдөлгөөн, зөв хооллолт зэрэгцвэл бие организм чинь гэрэлтээд эхэлнэ. Мянган сайхан царайтай байгаад яах юм бэ. Том гүзээтэй, гүзээ дүүрэн өөх, баастай байвал муухай биз дээ. Тэгэхээр хөдөлгөөнөөр биеэ засаад, хоолоо зөв идчих. Үүнийхээ дараа гаднах гоо сайхандаа анхаарч болно.

0/1000