horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Таклимаканы цөлийг ойжуулах замаар түгжинэ

post-img

Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Таклимакан цөл 337,600 хавтгай дөрвөлжин километр талбай эзэлдэг. Түүний тойрог нь 3,046 километр. Энэ нь Хятадын хамгийн том, Дэлхийн хоёр дахь том цөл юм. Тэгвэл асар их талбайг хамарсан энэ том элсэн цөлийг ногооруулах төслийг амжилттай хэрэгжүүлж чаджээ.

2025 онд Шинжаан 796 мянга орчим га талбайг ойжуулахаар зорьж байгаа бөгөөд үүний дотор Таклимаканы цөл дэх 562,666 га талбайг багтаасан байна. Эдгээр ойжуулалт нь баруун хойд, хойд болон зүүн хойд Хятадын цөлжилтийн эсрэг тэмцэж байгаа гол ажлуудын 1 болж байгаа юм. Цаашид ногоон бүсийг улам өргөжүүлж, цөлийг түгжих зорилготой гэдгээ төслийн багийнхан мэдэгджээ.

0/1000