Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлж, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 849 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 4 мэдэгдэл хүргүүлж ажиллаж байгаагаа АТГ-ын олон нийтийн төвөөс тайлагнажээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АТГ 7 хоногт гэмт хэргийн шинжтэй 91 гомдол мэдээллийг шалгажээ
- 2025/04/15
- •
- 7 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай