Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод багийн Дунд Тэрмисийн эх, Барчгар гэдэг газарт өнөөдөр ой хээрийн түймэр гарчээ. Цэцэрлэг сумын ЗДТГ, БНБЦГХЗ-ны албан хаагч нар, Цагаан-Уул сумын гар унтраах 73-р анги, ЗДТГ, Баянзүрх сумын ЗДТГ-ын нийт 67 албан хаагч уг түймрийн голомтод ажиллаж байна.
Хуурайшилт ихтэй цаг үед ой хээрийн түймэр гарах эрсдэл их байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
