horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Улаанбаатар метроны төслийг Англичууд гүйцэтгэнэ

post-img

Улаанбаатар Метро төслийн санхүүжилтийг Английн Засгийн газрын баталгаатай урт хугацаатай зээлээр шийдвэрлэх ажлын хүрээнд санхүүжилтын үндсэн агент, Arranger банкийг сонгон шалгаруулж томилжээ. Уг банк нь төслийн баг, зөвлөхүүд болон UKEF-тэй хамтран ирэх саруудад төслийн санхүүжилтийн хамгийн оновчтой, нийслэлд санхүүгийн дарамтгүй байх схемийг үүсгэж, Улаанбаатар Метро төслийн дүнгийн 85%-г олон улсын эх үүсвэрээс татан төвлөрүүлж, зохион байгуулж, төслийн хэрэгжилт болон эргэн төлөлтийн хугацаанд санхүүгийн хяналт, зохицуулалт хийж хамтарч ажиллах гэнэ.

Урьдчилсан байдлаар Английн Засгийн газрын Экспорт Кредит Агентлагийн баталгаатай уг зээл нь Метро ашиглалтад орох хүртэл эргэн төлөлтгүй, ашиглалтад орсноос хойш 15 жилийн хугацаатай бага хүүтэй, тогтвортой зээл байх ба уг зээлийн үндсэн шаардлага нь үнийн дүнгийн 20 хувьд Англиас бараа материал авах гэрээтэй.

Улаанбаатар Метро төслийн хувьд метроны галт тэрэг болон цахилгаан, механик тоног төхөөрөмжүүдийг Англи Улсаас уг шаардлагын хүрээнд авахаар судалж байна. Дашрамд дурдахад, Метрог анх Лондон хотод 1863 онд барьсан ба Англи Улс нь дэлхийд анхдагч туршлагатай, метро холбогдох технологиороо тэргүүлэгч улс юм.

0/1000