horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Реппер Lil Nas X нүүр нь хэсэгчлэн саажсаны улмаас эмнэлэгт хэвтжээ

post-img

Америкийн реппер, дуучин Lil Nas X нүүр нь гэнэт хэсэгчлэн саажсаны улмаас эмнэлэгт хэвтсэнээ инстаграм хуудсаараа нийтэлжээ. Тэрээр 10.4 сая дагагчтай хуудсандаа зурагтай оруулсан нийтлэлдээ нүүрнийх нь баруун тал саажсан хэмээн бичсэн байна. Түүнчлэн инээмсэглэхийг оролдож байгаа ч чадахгүй байгаа бичлэгээ оруулжээ.

Дараагаар нь оруулсан нийтлэлдээ биеийн байдал нь хэвийн байгааг мэдээлж, шүтэн бишрэгчдээ уйтгарлаж, гуниглахгүй байхыг хүссэн байна. Түүний сонсогч, шүтэн бишрэгчдээс гадна жүжигчин Таражи П.Хэнсон, “Garbage” хамтлагийн дуучин Ширли Мэнсон, комедиан Ванда Сайкес зэрэг алдартан түүнд хурдан эдгэрэхийг хүссэн коммент бичиж үлдээжээ.

Lil Nas X ямар шалтгаанаар нүүр нь саажсан талаар мэдээлээгүй ч түүнийг Беллийн саажилт, эсвэл Рамзей Хантын синдром хэмээх өвчний аль нэгийг туссан байж магадгүй хэмээн шүтэн бишрэгчид нь үзэж байна. Эдгээр өвчин ихэвчлэн түр зуурынх. Халдвар эсвэл стрессээс үүдэлтэй байдаг юм. Дуучин Жастин Бибер өмнө нь Рамзэй Хантын синдромын улмаас 2022 оны Дэлхийн аялан тоглолтын хэд хэдэн тоглолтоо цуцалсан билээ.

Өдгөө 26 настай реппер Lil Nas X (жинхэнэ нэр нь Монтеро Ламар Хилл) эмнэлэгт хэвтэхээсээ өмнө 8 дуутай “Days Before Dreamboy” хэмээх EP цомгоо сурталчилж байв.

0/1000