horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Хачигт хазуулсан 44 хүний 5 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

post-img

2025 оны 3 дугаар сарын 16-наас хойш өнөөдрийн байдлаар хачигт хазуулсан 44 хүн байгаагаас 5 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хачигт халдвар авсан дээрх хүмүүс Төв, Завхан аймаг, нийслэлийн Багануур дүүргээс ирсэн аж.
Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Тиймээс иргэд уул хад, ой мод ихтэй газраар явахдаа битүү хувцас өмсөж байхыг ХӨСҮТ анхааруулж байна.

0/1000