Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо жил бүр зохион байгуулдаг 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмыг 2025 оны 5 дугаар сарын 13-24-ний өдрүүдэд зохион байгуулна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл тус наадмын дэргэдэх “Marche Du Film” кино маркетын хүрээнд “Mongolian Pitch Session at Cannes Film Festival” арга хэмжээг зохион байгуулна.
Уг арга хэмжээгээр танилцуулах кино төслүүдийг 4 дүгээр сарын 1-10-нд хүлээн авчээ. Нийт 8 уран бүтээлч материалаа ирүүлсэн байна. 4 дүгээр сарын 14-ний сонгон шалгаруулалтаар төсөл мэдүүлсэн уран бүтээлчид танилцуулгаа хийж, дараах кино төслүүд шалгарлаа.
