horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Х.Булгантуяа: Засгийн газрын авто бааз хувийн хэвшилтэй өрсөлдөх хэмжээнд хүрээд, зар сурталчилгаа хийж байгаа бол машиныхаа тоог цөөлөх хэрэгтэй

post-img

Засгийн газрын авто бааз зочин угтах, тээврийн хэрэгслээр үйлчлэх болсноо цахим хуудсаараа мэдээлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Төрийн хэмнэлтийн хуулиар байгууллага болгон машинтай байхыг хориглон, нэгдсэн журамд оруулж, сайд, дарга нар яамныхаа төсөв, өөрийн орлогоороо түрээсэлж унадаг болсон. Иймд Засгийн газрын авто бааз машины урсгал зардлаа нөхөх, ажилчдаа цалинжуулахын тулд орлого олох хэрэгцээтэй байгаа байх. Би ч гэсэн өмнө нь авто баазаас машин авч унаж үзсэн. Маш үнэтэй. Үнэнийг хэлэхэд, машины чанар хүртээмжийн хувьд асуудалтай юм билээ. Засгийн газрын авто бааз ашиг олохын тулд хувийн байгууллагуудтайгаа өрсөлдөх гэж байгаа бол машин, жолооч нарынхаа тоог цөөлөх хэрэгтэй. Хэрвээ төрийн өмчит компани шиг ажиллах гэж байгаа бол анхны хөрөнгө оруулалт нь татвар төлөгчдийн мөнгө байгаа нь буруу. Хувийн компаниуд машинаа өөрсдийн мөнгөөр, банкны лизингээр авч байгаа. Тэгэхээр үйлчилгээний хөлсөндөө өртөг зардлаа тооцож оруулж байгаа байх. Ингэхээр үүнтэй өрсөлдөхийн аргагүй болж байна. Засгийн газрын авто бааз ашиг олж чадахгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөх хэмжээнд хүрээд, зар сурталчилгаа хийж байгаа бол машиныхаа тоог цөөлөх хэрэгтэй.

0/1000