horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Н.Учрал: Засгийн газрын авто бааз цалингаа тавих арга л хайсан байх. Бид статусыг нь өөрчлөх замаар асуудлыг нь шийднэ. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй

post-img

Засгийн газрын авто бааз төрийн өмчөөр хувийн хэвшилтэй өрсөлдөх зар сурталчилгаа явуулж эхэлсэн нь олон нийтийн дунд маргаан дагуулсан сэдэв болоод байна. Тэгвэл энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хариулт өглөө. Тэрээр: Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газрууд нийлээд 800 гаруй газар байна. Өнгөрсөн засгийн газрын үед засгийн газрын авто баазыг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгоод өөрсдөө цалингаа тавь гэсэн шаардлага руу түлхсэн юм билээ. Бид зөвхөн засгийн газрын авто баазаас гадна хэд хэдэн байгууллагыг аж ахуйн тооцоот байгууллага гэдэг статусыг өөрчилнө. Засгийн газрын авто баазын хувьд зохих арга хэмжээг нь аваад цалин мөнгөө тавих асуудлыг нь шийдэхэд оролцоод ирвэл асуудал нь шийдэгдэх байх. Цаашид төрийн өмчит болон орон нутгийн өмчит компани нөгөөх нь нийтийн үйлчилгээний байгууллага. Нийтийн үйлчилгээ компани бол төсвөөс санхүүжнэ. Нийтийн өмчийн хуулийг батлаад ирэхээр яваандаа бүх асуудлууд тодорхой ойлгомжтой болоод явна.

0/1000