Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
2026 оны Өвлийн олимп, паралимпын галт бамбарыг албан ёсоор танилцууллаа
- 2025/04/16

- 2 өдрийн өмнө

- 2 мин уншина

Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотуудад зохион байгуулагдах 2026 оны Өвлийн олимп болон паралимпын наадмын галт бамбарыг даваа гарагт Италийн Милан болон Японы Осака хотод албан ёсоор танилцуулсан байна.

2026 оны Өвлийн олимп, паралимпын наадмын галт бамбарыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулагч Милан хотын “Триеннале” музей болон мөн Японы Осака хотноо нээгдээд байгаа “Осака-Кансай ЭКСПО 2025” буюу 2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг дахь Итали улсын павильонд нэгэн зэрэг зохион байгуулжээ.

Милан хотын танилцуулах ёслолын арга хэмжээнд 2006 оны Турины өвлийн олимпын сүүлийн бамбар дамжуулагч, олимпын аварга Стефаниа Бельмондо, паралимпын аварга Бебе Вио нар оролцсон бол 2014 оны Сочигийн өвлийн олимпын уран гулгалтын хүрэл медальт Каролина Костнер, паралимпын аварга Мартина Чирони нар оролцож, бамбарын загварыг олон нийтэд танилцуулсан байна.

Италийн Турин хотын Carlo Ratti Associati дизайны студид загварыг нь гаргаж бүтээсэн, “La Necessità” буюу “Зайлшгүй” хэмээн нэрлэсэн энэхүү бамбар нь 1060 грамм жинтэй, лимбэ шиг өвөрмөц хэлбэр загвартай, байгаль орчинд ээлтэй байдлаар буюу дахин боловсруулж ашиглах боломжтой материалаар хийгдсэн, био-шингэрүүлсэн байгалийн хийгээр шатах зориулалттай, 10 хүртэл удаа ашиглах боломжтой бөгөөд Өвлийн олимпын наадмын бамбарыг хөх өнгөтэй, паралимпын наадмын бамбарыг хүрэл өнгөтэй бүтээжээ.

Уламжлалын дагуу Грекийн Олимпиа хотноо 11-р сарын 26-ны өдөр олимпын наадмын бамбарыг асаах бол 12-р сарын 4-ний өдөр Афин хотноо галт бамбарыг дамжуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана. Улмаар галт бамбарыг дамжуулах аялал Италийн Ром хотоос эхлэн орон даяар үргэлжилсээр 2026 оны 2-р сарын 5-ны өдөр Өвлийн олимп, паралимпын наадам зохион байгуулагдах Милан хотноо ирэх болно.

25 дахь удаагийн Өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолын арга хэмжээ 2026 оны 2-р сарын 6-ны өдөр Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд зохиогдож, улмаар 2-р сарын 22-нд хаагдах бол 2026 оны Өвлийн паралимпын наадам 3-р сарын 6-нд нээгдэх, 15-нд хаагдана.

- Шинэ
- Хандалттай