Өнөөдөр /2025.04.16/-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2025 оны 3-р сарын 1-ээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 4-р сарын 15-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 47 027 161 баримт хамрагджээ.
Бүртгүүлсэн баримтаас:
8 орон таарсан 1
7 орон таарсан 5
6 орон таарсан 41
5 орон таарсан 408
4 орон таарсан 4213
3 орон таарсан 41998 баримт тохиролд таарч нийт 46672 иргэн азтан боллоо.
“Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгох юм.
2025-04-17 04:59:40
irged honjwor taarsnaa yaj medhin bldo svljeegee haachaad uursniihundu taaruulaad bgam bish v glg gj