Дулааны улирал эхэлсэн энэ үед гол мөрний усанд автомашинтайгаа суусан дуудлага мэдээлэл нийслэлийн Аврах ангид цөөнгүй ирсээр байна.
Энэ сарын 15-ний өдөр 15:42 цагт Баянзүрх дүүрэг 20-р хороо Минж үржүүлгийн урд тал Туул голд автомашин ус мөсөнд суусан, иргэд автомашин дээр байна гэх дуудлагаар тус ангийн эрэн, хайх аврах бүлэг шуурхай ажиллаж эрсдэлтэй байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй газар хүргэн, автомашиныг голын уснаас татан гаргаж, тухайн иргэдэд хүлээлгэн өгч ажиллалаа.
Иймд иргэд Та бүхэн гол, мөрөн, нуур гатлахдаа баталгаатай зам гүүрээр зорчиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.