horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

Европын охидын олимпадиадаас Монголын сурагчид 3 хүрэл,1 тусгай байрын шагнал хүртлээ

post-img

Европын Охидын XIV олимпиад дүнгээ гаргалаа.  Манай баг 3 хүрэл медаль, 1 тусгай шагнал авч, нийт 56 улсаас 33 дугаар байр эзэллээ. 

Европын Охидын Математикийн 14 дүгээр Олимпиад Бүгд Найрамдах Косово улсын нийслэл Приштина хотод 2025 оны 4 дүгээр сарын 11-17 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадад 55 орны 229 охид оюун ухаанаа сорин уралдсан юм. 

Монгол улсаа төлөөлөн:

Эрдмийн Хишиг сургуулийн сурагч Наранбаатарын Болор

Орчлон сургуулийн сурагч Анхбаярын Мишээл

Хархорин ЕБ-ын Гүнзгий сургуулийн сурагч Бандийн Оюунбилиг

Нийслэлийн 11-р сургуулийн сурагч Алтангэрэлийн Ану нар оролцож 3 хүрэл,1 тусгай байрын  эзэд боллоо.  

Уг олимпиадад оролцогч нар 2 өдрийн турш тус бүр 3 бодлогыг 4 цаг 30 минутын хугацаанд бодож өрсөлдсөн юм. 

0/1000