horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userР. Цэцэгбаяр

“Тоёота Сэйлс Монголиа” компани  Налайх дүүрэг дэх Политехникийн коллежтой хамтран “Т-ТЕР” хөтөлбөрийг хэрэгжүүлэх батламжийг гардууллаа

post-img

“Тоёота Сэйлс Монголиа” компани  Налайх дүүрэг дэх Политехникийн коллежтой хамтран “Т-ТЕР” /Тоёота-Техникийн Боловсролын Хөтөлбөр/ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Монгол Улсын автомашин, механикийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх, боловсын хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах болон Т-ТЕР сертификаттай сургуулиар өргөмжилж түүнтэй холбогдох дэмжлэгийг бэхжүүлэх зорилгын хүрээнд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэж байгаа юм.

Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Налайх дүүргийн Политехникийн коллежийн багш,оюутнуудыг чадавхжуулах мөн шилдэг инженер техникийн ажилтныг бэлтгэх зорилготой бөгөөд хөтөлбөрт нийт 50 гаруй оюутан хамрагдах юм. 

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 10 мэргэжлийн тавдугаарт авто/механик инженерийн мэргэжил багтдаг. Иймд чадварлаг инженер техникийн ажилчдыг бэлтгэхийн тулд сургалтын орчин нөхцөл чухал нөлөөтэй. Үүний хүрээнд дадлага ажил дээрх оношилгоо, задаргаа, засвар үйлчилгээ хийхэд шаардагдах сургалтын бааз материалаар хангаж Тоёота- Приус-20 маркын авто машин бэлэглэлээ. 

Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул:

Дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн,чадвартай, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг  бэлдсэнээр манай Налайх дүүргийн хөгжилд,цаашлаад Монгол улсын хөгжилд маш том хувь нэмрийг оруулна. Налайх дүүргийн хүүхдүүд төрж өссөн нутагтаа дэлхийн хэмжээний инженер техникийн ажилтнууд болох хүний нөөцийн болгон бэлтгэгдэж байгаад баяртай байна. 

0/1000